Монголын үйлдвэр, технологийн паркийн удирдлагууд хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх талаар ярилцлаа

Үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх хууль эрх зүйн орчинд эдийн засгийн чөлөөт бүсийг илүү аж үйлдвэржүүлэлтийг нутагшуулах үүднээс Монголын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн нэгдсэн холбооны тэргүүн Р.Батгэрэл болон Гүйцэтгэх захирал н.Өлзийбаатартай санал солилцлоо.
МҮТП нэгдсэн холбоо нь 2016 онд салбар дундын уялдаа холбоог бэхжүүлж, Нөөц – Үйлдвэрлэл – Зах зээлийн стратегиар дамжуулан кластерын тогтолцоог бүрдүүлж паркуудтай хамтран ажиллах чиглэлээр байгуулагдсан байна.
НҮТП-ын бүс нутгийн хөгжлийг хамтран тодорхойлж, паркийн системд оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг кластерын тогтолцоогоор хөгжүүлэх чиглэлд орон нутаг, төрийн захиргааны төв байгууллагуудтай бодлогын түвшинд хамтран ажиллах санамж бичиг хийхээр боллоо.
Мөн ирэх 3 дугаар сард болох Аж үйлдвэрийн паркийн хөгжлийн форумд Налайхын үйлдвэр технологийн парк голлох үүрэгтэй оролцоно гэдгийг онцоллоо.
Бидэнтэй холбогдох
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Юнион бюлдинг оффис, В блок 401 тоот

Утас: +976 9900 1718
Имэйл: info@mipa.mn
Google Maps дээр нээх