Бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахтай холбоотойгоор 2024.01.29-ний өдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “Бүсчилсэн хөгжил-Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” салбар хэлэлцүүлэг зохион байгуулж, тус хэлэлцүүлгээс гарсан саналд тулгуурлан Хүнд үйлдвэрийн байршил /ҮТП/, орон зайн төлөвлөлтийн зураглалыг эрдэс баялагийн нөөцийн холболт, дэд бүтцийн суурь судалгаанд үндэслэн боловсруулан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд оруулсан. Тус Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь УИХ-ЫН 2024 оны 06-р сарын 05-ны өдрийн 64 дугаар тогтоолоор батлагдсан.
Бидэнтэй холбогдох
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Юнион бюлдинг оффис, В блок 401 тоот

Утас: +976 9900 1718
Имэйл: info@mipa.mn
Google Maps дээр нээх
ҮЙЛДВЭРЛЭЛ · ТЕХНОЛОГИ · БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ

ҮТП-ийн байршил ба УИХ-ын 64 дүгээр тогтоол

Үйлдвэрлэл, технологийн паркуудын байршлыг эрдэс баялаг, хөдөө аж ахуйн нөөц, дэд бүтэц болон бүс нутгийн хөгжлийн уялдаанд тулгуурлан төлөвлөсөн зураглал.

УИХ-ын 64 дүгээр тогтоол
БОДЛОГЫН ҮНДЭС

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал

УИХ-ын 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан.

ҮТП-ийн байршлын зураглал
БАЙРШЛЫН ЗУРАГЛАЛ

Хүнд үйлдвэрийн ҮТП

Эрдэс баялгийн нөөц, тээвэр-логистик, инженерийн дэд бүтцийн суурь судалгаанд үндэслэсэн орон зайн төлөвлөлт.

Хөдөө аж ахуйн ҮТП-ийн зураглал
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛ

ХАА-н нөөцөд суурилсан парк

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн нөөцийг боловсруулах болон нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн байршлын шийдэл.

Тайлбар: Байршлын зураглал нь бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажил, 2024.01.29-ний салбар хэлэлцүүлгийн санал болон холбогдох суурь судалгаанд тулгуурласан болно.