Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк нь НИТХТэргүүлэгчдийн 2019.09.11-ны өдрийн 146 дугаар тогтоолоор байгуулагдсан.
“Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортод чиглэсэн стратегийн бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлж кластер үйлдвэрлэлийн цогцыг хөгжүүлэх, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх” зорилгоор байгуулагдсан.
Тус парк нь экспортод чиглэсэн стратегийн бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлж кластер үйлдвэрлэлийн цогцыг хөгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.
Паркийн нэгжүүд
1. “Сарьдаг Хангай Оргил” ХХК /БНХАУ дахь Fengyan “Investment llc”-ийн Монгол улс дахь салбар компани болох “Сарьдаг Хангайн Оргил”ХХК нь Монгол улсад жилд 2,5 сая тонн нүүрс боловсруулах 1,9 сая тонн металлургийн кокс, 1 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Цахилгаан хангамж: Нийт 60мВТ эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Өөрсдийн хэрэгцээнд 40мВТ-г ашиглаж, 20мВТ төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломжтой./