Үйл ажиллагааны чиглэл:
Налайхын Барилгын Материалын Үйлдвэрлэл, Технологийн Парк нь дараах 4 бүсчлэлийн дагуу олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технолологи бүхий барилгын материалын үйлдвэрлэлүүдийн цогцолбор барихаар зорин ажиллаж байна.
Захиргаа, олон нийтийн бүс
·Оффис
·Судалгаа шинжилгээ инновацийн төв
·Багш, оюутны дотуур байр
·Худалдаа үйлчилгээ, зочид буудал, бизнесийн цогцолбор
·Барилгын материалын туршилт, чанарын сорилтын лаборатори, эрдэм шинжилгээ, зохион бүтээх болон инновацийн төвийн цогцолбор г.м
Жижиг дунд үйлдвэрлэлийн бүс
·Хуванцар хаалга, цонхны үйлдвэр
·Хонины ноосон дулаалгын материалын үйлдвэр
·Цэвэр бохир усны полимер хоолойн үйлдвэр г.м
Ган хийц, хүнд үйлдвэрлэлийн бүс
·Ган туйвангийн үйлдвэр
·Металл хийц, эдлэлийн үйлдвэр
·Инженерийн байгууламжийн төмөр бетон эдлэлийн үйлдвэр г.м
Логистик, инженерийн байгууламжийн бүс
·Цахилгаан станц
·Ус дамжуулах, цэвэрлэх байгууламж
·Дулааны станц
·Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр
·Холбоо, мэдээллийн технологийн сүлжээ
·Логистик г.м
Парк нь дараах чиглэлийн барилгын материалын үйлдвэрүүдийн төслийг хүлээн авч судлан, хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана.
Үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүд:
·Бүх төрлийн шил
·Ган болон нийлэг мяндсан туйван
·Давтмал ган бөмбөлөг, цильпебс
·Керамзит, керамзит бетон эдлэл
·Хиймэл болон байгалийн чулуун хавтан
·Угсармал бетон хийц эдлэл
·Ландшафт, архитектурын бетон эдлэл
·Бетон зуурмаг
·Сэндвич хавтанг, төмөр хийц эдлэл
·Магнийн хавтан
·Хими, будгийн материал
·Керамик эдлэл
·Өнгөлгөөний тоосго
·Хог хаягдал боловсруулалт
·Инженерийн байгууламжийн төмөр бетон эдлэл
·Дулаан тусгаарлах хийц, эдлэл
Парк байгуулагдсанаар Монгол Улсын барилгын материал үйлдвэрлэл 2 дахин өсч, Налайх дүүргийн үйлдвэрлэл 32 дахин өснө.
Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа, паркад хийгдсэн бүтээн байгуулалтууд, цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажил болон нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар паркийн дарга С.Батжаргал танилцуулга хүргэв. Тэрбээр “Үйлдвэрлэл, технологийн парктай 2014-2020 онд гэрээ байгуулсан 43 аж ахуйн нэгж байна. 121 аж ахуйн нэгж хамтарч ажиллах хүсэлтээ өгсөн. Одоогийн байдлаар ашиглалтад бүрэн орсон хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, 140 хүнийг ажлын байраар хангаж байна.
Паркийн нэгжүүд:
1.“Пийс Стийл Групп” ХХК /Налайхын ҮТП ХК-тай Ширэм болон ган боловсруулах үйлдвэр байгуулах төсөл дээр хамтран ажиллаж байна/
2.“Хөгжил Комплекс” ХХК /Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Бүтээгдээхүүний хувьд цагаан замаск, гадна эмульс, дотор эмульс, чулуун эмульс үйлдвэрлэж байна/
3.“Ногоон цагираг” ХХК /Байгалийн чулуу боловсруулах үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллаж байна/
4.“Электрокем Монголиа” ХХК /Дэлхий дээр ашиглалтаас гарсан хар тугалган батарейны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах үндсэн арга нь батарейг дахин боловсруулах бөгөөд манай компани сүүлийн 3-4 жилд холбогдох судалгааг Олон улсын Хар Тугалганы Холбоо болон энэ чиглэлээр дэлхийн тэргүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани болох “Global Lead Technologies Pty” компанийн зөвлөгөөний үндсэн дээр хийж, улмаар хар тугалган батарейг байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи ашиглан дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна./
5.“Айвуун Аргалант” ХХК /Барилгын материалын хөнгөн блок, замаск, цавуу, эмульс үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж байна/
6.“Эко Минерал” ХХК /Газрын хэвлийн нөхөн сэргээлт, мониторинг, үр үржүүлэг, үрийн нөөцийн сан бүрдүүлэх, дахин боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж байна/
7.“Сайхан Улаан Оргил” ХХК /Хаягдал дугуй дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байна/
Барилгын материалын үйлдвэрлэлийн судалгаа
2021-2022 оны дунджаар, нийт барилгын материалын нийлүүлэлтэд ган туйван 35.0%, цувимал төмөр 7.0%, бусад төмөр хийц эдлэл 8.2% тус тус эзэлж байна. Үүний дараа барилгын материалын нийлүүлэлтэд цемент ба бетоноор хийсэн бүтээгдэхүүн 14.4%, мод, модон эдлэл 13.0%, цемент 9.4%-ийг тус тус эзэлж байна. Хуванцар хоолой, хуванцар цонх, хаалга, хөнгөн цагаан бүтээгдэхүүн, дулаан тусгаарлах материал, цонх ба ханын шил, хайрга, дайрга, элс зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт 1.2%-аас 3.3%ийг эзэлж байгаа бол зэс утас ба хоолой, барилгад хэрэглэгдэх цавуу, хуурай хольц, бетоны химийн нэмэлт нь тус бүрдээ нийт нийлүүлэлтийн 1% хувь хүрэхгүй хэсгийг бүрдүүлж байна.
Дээр дурдсан барилгын материалын нийлүүлэлтэд дотоодын үйлдвэрлэл ба импорт ямар харьцаатай байгааг энэ хэсэгт тодруулав. 2021 онд нийт 1,476.2 тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийгдсэний 962.3 тэрбумыг импорт, 492.0 тэрбумыг дотоодын үйлдвэрлэл бүрдүүлжээ. Харин 2022 онд 2,164.8 тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийгдсэний 1,519.4 тэрбумыг импорт, 675.9 тэрбумыг дотоодын үйлдвэрлэлээс бүрдүүлжээ.
2021-2022 оны дунджаар барилгын материалын нийт нийлүүлэлтийн үнийн дүнд импортын эзлэх хувь 68.2 хувь, дотоодын үйлдвэрлэлийн эзлэх хувь 31.8% байна. Энэ нь барилгын материалын нийлүүлэлт импортоос хамаарах хамаарал маш их байгааг илтгэж байна.