Монголын үйлдвэр, технологийн паркийн удирдлагууд хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх талаар ярилцлаа

Үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх хууль эрх зүйн орчинд эдийн засгийн чөлөөт бүсийг илүү аж үйлдвэржүүлэлтийг нутагшуулах үүднээс Монголын Үйлдвэрлэл, Технологийн Паркийн нэгдсэн холбооны тэргүүн Р.Батгэрэл болон Гүйцэтгэх захирал н.Өлзийбаатартай санал солилцлоо.
МҮТП нэгдсэн холбоо нь 2016 онд салбар дундын уялдаа холбоог бэхжүүлж, Нөөц – Үйлдвэрлэл – Зах зээлийн стратегиар дамжуулан кластерын тогтолцоог бүрдүүлж паркуудтай хамтран ажиллах чиглэлээр байгуулагдсан байна.
НҮТП-ын бүс нутгийн хөгжлийг хамтран тодорхойлж, паркийн системд оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг кластерын тогтолцоогоор хөгжүүлэх чиглэлд орон нутаг, төрийн захиргааны төв байгууллагуудтай бодлогын түвшинд хамтран ажиллах санамж бичиг хийхээр боллоо.
Мөн ирэх 3 дугаар сард болох Аж үйлдвэрийн паркийн хөгжлийн форумд Налайхын үйлдвэр технологийн парк голлох үүрэгтэй оролцоно гэдгийг онцоллоо.
Бидэнтэй чөлөөтэй холбогдоорой!
Бичих, залгах, зочлох аль нь ч байсан хамаагүй – бид үйлчлүүлэгчидтэйгээ харилцахдаа үргэлж баяртай байдаг
МУИС, 2-р байрны чанх хойно атимос 48-р байр, Улаанбаатар 14200.
Phone: +976 99001718
Email: info@mipa.mn