ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар тогтоолоор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулсан.

Үйл ажиллагааны чиглэл:
1.Бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв
2.Хөнгөн үйлдвэр
3.Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
4.Тээвэр логистик
5.Агуулахын аж ахуй
6.Газар тариалан, ойн аж ахуй
Паркийн нэгжүүд
1. “Түмэн Шир” ХХК /Арьс шир боловсруулах, технологийн хаягдал завод ноос, ноолуурыг боловсруулах мөн гадаад худалдааны чиглэлээр хамтран ажиллаж байна/
2. “Мон Ирээдүй” ХХК /арьс ширэн түхий эдийг хагас боловсруулан олон улсын зах зээлд, нэмүү өртөг шингээн гүн боловсруулалт хийж дотоодын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж мөн үндэсний үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна/
3. “Булигаар” ХК /Арьс, ширийг дэвшилтэт технологиор дахин боловсруулаж үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллаж байна/
4. “Арилдий” ХХК /Арьс, ширийг дахин боловсруулж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох чиглэлээр хамтран ажиллаж байна/

Хөнгөн үйлдвэрийн салбарын судалгаа
2024 оны байдлаар ноос, ноолуур 670, арьс, шир 150, оёдол 1561, модон эдлэл 450, хэвлэл 300, дахин боловсруулах үйлдвэр 27, гоо сайхны чиглэлээр 30 үйлдвэр тус тус үйл ажиллагаа явуулж байна. Үүнд нийт 44 мянган ажиллагсад, 2.2 их нядын үйлдвэрлэлийн эрхэлж байна.
Бидэнтэй чөлөөтэй холбогдоорой!
Бичих, залгах, зочлох аль нь ч байсан хамаагүй – бид үйлчлүүлэгчидтэйгээ харилцахдаа үргэлж баяртай байдаг
МУИС, 2-р байрны чанх хойно атимос 48-р байр, Улаанбаатар 14200.
Phone: +976 99001718
Email: info@mipa.mn